Дотоод хэргийн их сургууль нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжих үйлсэд гар бие оролцох, сонсогчдыг нийгэмд тустай хөдөлмөрт сургах, хөдөлмөрийн дадлага олгох зорилгоор жил бүр намрын ургац хураалтын ажилд оролцуулдаг.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны долдугаар сарын 20-ны өдөр баталсан “Ургац хураалтын бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 276 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна.
Энэ жилийн ээлжит намрын ургац хураалтын ажил наймдугаар сарын 20-ны өдрөөс эхэллээ. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд “Хаан жимст” ХХК-ийн чацаргана хураалтад Цагдаагийн сургуулийн 4 дүгээр дамжаа, Онцгой байдлын сургуулийн 3 дугаар дамжааны сонсогчид оролцож байна. Сонсогчдыг Цагдаагийн сургуулийн Дотоодын цэргийн албаны тэнхимийн ахлах багш, хошууч Г.Мэндбаяр, Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын Суралцагчийн хөгжлийн төвийн мэргэжилтэн, хошууч Г.Цэцэгсүрэн нар хариуцан ажиллаж байгаа юм.
Манай Их сургууль 2022-2023 оны хичээлийн жилд Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалангийн бүсэд 28 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, 1200 гаруй сонсогч хүнсний ногоо болон жимс жимсгэнийн ургац хураалтын ажилд оролцоно.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27