“Дундговь түншлэл-2020” үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийлээ. Орон нутгийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид, малчид, иргэд, бизнес эрхлэгчид зах зээлээ сурталчлах, өргөжүүлэх, худалдан борлуулах орчин бүрдүүлэх зорилгоор “Дундговь түншлэл-2022” үзэсгэлэн худалдааг 18 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн худалдааг орлогч дарга М.Анхбаяр нээж хүрэлцэн ирсэн сумдын удирдлага, хамтран зохион байгуулж буй байгууллагууд, үйлдвэрлэгчдэдээ талархал илэрхийлэн мэндчилгээ дэвшүүлэн үзэсгэлэнд оролцогчдын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцан амжилт хүслээ.
Тус арга хэмжээнд бараа бүтээгдэхүүнээ сурталчлахаар 240 гаруй иргэд, ААН, бизнес эрхлэгчид, малчид оролцож байгаагаас энэ жилийн хувьд Дундговь аймгийн хувьд цаг дэлгэр сайхан байгаатай холбоотойгоор дийлэнх хувь нь цагаа идээ эрхлэгчид оролцож мөн 3 өдрийн турш бараа бүтээгдэхүүнээ дэлгэх худалдан борлуулах сурталчлахад зориулсан павильонуудыг үнэ төлбөргүйгээр байрлуулж байгаа нь онцлог болж байна.
Үзэсгэлэн худалдаа 09 сарын 15-17-ныг хүртэл 3 өдрийн турш үргэлжлэх тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27