Дунд гол орчимд үйл ажиллагаа явуулж буй 8 ААН голын лаг хагшаасыг цэвэрлэж байна

2024-06-24 90 0

НОК-ын дарга Х.Нямбаатар өчигдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдөр Дунд гол орчимд ажиллаж, “Уран ган”, “Тайгам-Алтай” ХХК болон “АПУ” ХК-ийн удирдлагуудтай зөвшилцөн, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэхээр болсон юм.

Урд шөнөөс эхлэн “Тайгам-Алтай” ХХК, “АПУ” ХК Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 8 ААН Дунд голын 7 байршилд лаг хагшаасыг цэвэрлэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ