ДЭД САЙД М.ГАНХҮЛЭГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2023-03-14 150 0

Дэд сайд М.Ганхүлэгээр ахлуулсан Ажлын хэсэг Дархан арьс ширний цогцолборын төсөл хэрэгжиж буй талбайд ажиллалаа

“Дархан арьс ширний цогцолбор”-ын дэд бүтцийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн бодит гүйцэтгэлийг батлагдсан зураг төсөл, төсөвтэй харьцуулж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг Дархан-Уул аймаг дахь арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт явагдаж буй талбайд ажиллав. 

Ажлын хэсгийн ахлагчаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг ажиллаж буй бөгөөд Эрчим хүчний үндэсний төв, Барилгын хөгжлийн төв, Монгол Улсын Хөгжлийн банк, “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК, “Дархан арьс ширний цогцолбор” ХХК, аймгийн ИТХ-ын төлөөлөл Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж байна.

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг энэ 3 дугаар сард багтаан гаргаж, танилцуулах юм.

Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ

Дэд сайд М.Ганхүлэг Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын үйл ажиллагаатай танилцаж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар ярилцаж, санал солилцлоо.

Дархан-Уул аймгийн хэмжээнд өвөлжилт хэвийн байсан бөгөөд малчид бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 50-70 хувийг зарцуулаад байна. Энэ жил 12500 га талбайд уринш боловсруулж, 13100 га-д үр тариа, 1525 га-д хүнсний ногоо, 640 га-д төмс тариалахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн жилээс олгож эхэлсэн хүнсний ногооны урамшуулалд 362 иргэн хамрагдсан бол Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл авахаар 30 аж ахуйн нэгж нийт 4.2 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлсэн байна. Хөдөө аж ахуй, тэр дундаа мал эмнэлгийн салбарт ажиллах мэргэжилтэй хүний нөөц дутагдалтай байгаагаас гадна албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатайг ХХААГ, Мал эмнэлгийн газрын удирдлагууд онцолж байлаа. Мөн тариалангийн талбайг хашаажуулж, хөрс хамгаалах, хүнсний боловсруулах чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжих, хүлэмж, зоорины хэмжээг нэмэгдүүлэх зэрэг тодорхой санал, хүсэлтийг уламжлав.

Дэд сайд М.Ганхүлэг сүүлийн хагас жилийн хугацаанд Засгийн газар, салбар яамнаас гаргасан томоохон шийдвэрүүдийг танилцуулаад Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлыг нэн тэргүүнд тавьж, онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт ажиллав

64 жилийн түүхтэй энэхүү байгууллага малын генийн санг хамгаалах, сайжруулах зорилгоор 9 чиг үүрэг хэрэгжүүлж байна. Хонгор сум дахь цогцолборын 1-р ээлжийн барилга байгууламж 2018 онд ашиглалтад орж, Монгол Улсад баталгаажсан 56 үүлдэр, үүлдрийн хэсэг, омог, хэвшлийн хээлтүүлэгч, гадаадаас сайжруулагчаар авсан болон дотоодын шилмэл малаас тус тус үр үйлдвэрлэн хадгалах үйл ажиллагаа явуулж байна. Мөн

  • 11 аймаг дахь цөм сүргийн малыг хамгаалах, өсгөн үржүүлэх,
  • Жилдээ 10 мянган литр шингэн азот үйлдвэрлэх
  • Зохиомол хээлтүүлгийн техникч, мал ангилагч-шинжээч бэлтгэх, давтан сургах
  • Малчид, иргэд, аж ахуйн нэгж, фермерүүдийн малд зохиомол хээлтүүлэг, биотехнологийн үйлчилгээ үзүүлэх
  • Үржүүлгийн бүтээгдэхүүнд молекул, генетикийн шинжилгээ хийх
  • Малыг ялган тэмдэглэх бар код бүхий ээмэг үйлдвэрлэх зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

Малын удмын сангийн үндэсний төвд хүний нөөцөө чадавхжуулж, сургалтад хамруулах зайлшгүй шаардлага бий бөгөөд энэ чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх талаар ярилцлаа.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ