“ДЭЗЭРЭТ” ОУБ-ААС АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

2024-05-22 58 0

“Дэзэрэт” ОУБ-аас 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт нэн хэрэгцээтэй гал тогооны тоног төхөөрөмж, 230 хөнжил, цагаан хэрэглэл, 117 шүүгээ зэргийг хүлээлгэн өглөө. Ингэснээр хэвтэн эмчлүүлж буй иргэд илүү ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж байна.

Тус байгууллага өнгөрсөн нэгдүгээр сард аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад хүнс, эрүүл мэндийн багц, ахуйн хэрэглэлийн дэмжлэгийг үзүүлж байсан юм.

Нийт Алтай нутгийн ард иргэдийн өмнөөс та бүхэнд ажлын амжилт хүсэж, гүн талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ