Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Парис дахь Төвийн Мал эмнэлгийн чадавхыг бэхжүүлэх газрын PVS Pathway хөтөлбөрийн ажилтан Mario Ignacio Algüerno болон Токио дахь Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газрын Бүсийн төслийн зохицуулагч (Нэг эрүүл мэнд) Др Kinzang Dukpa нар Олон улсын эрүүл мэндийн дүрэм болон Мал эмнэлгийн тусламж үйлчилгээний урсгалыг холбох үндэсний сургалттай холбоотойгоор Монгол Улсад ажиллаж байна.
Ажиллах хугацаандаа Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, ДМАЭМБ-д Монгол Улсын Төлөөлөгч Д.Батчулуун болон ДМАЭМБ-ын Үндэсний чиглэл хариуцсан ажилтнуудтай уулзлаа.
Уулзалтаар Др Kinzang Dukpa ДМАЭМБ-ын Төлөөлөгч болон Үндэсний чиглэл хариуцсан ажилтны үүрэг, хариуцлага, шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй AMR Олон талт хамтын ажиллагааны Итгэлцлийн Сангийн Төслийн товч танилцуулга, ДМАЭМБ-аас өгсөн зөвлөмжийг Монгол Улсад хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, PVS Pathway Төлөвлөлтийн үе шат болон бусад PVS шинэ арга зүй тус тус танилцууллаа.
/эх сурвалж: Мал эмнэлгийн Ерөнхий газар/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27