Хөвсгөл нутгийн зон олон хэдэн зууны туршид нүүдэлчдийн ахуй амьдралаа дээдлэн, соёлын биет бус өвийн хэрэглээгээрээ дэлхийн нүүдэлчдийн, хүн төрөлхтний соёлын нэгээхэн хэсгийг хадгалан, өвлүүлж, манлайлж яваа гэдгээ “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалиар батлан харуулж чадлаа.
Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль 2022” гурван өдрийн турш Улаанбаатар хотын Тэрэлжид зохион байгуулагдаж өндөрлөв.
Хөвсгөл аймаг Цаачин иргэдийн ёс заншлаа таниулан сурталчилж 21 аймгаа тэргүүлж “ТЭРГҮҮН” байр зуун сая төгрөгийн эзэн боллоо. Аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан тус үйл ажиллагаанд ач холбогдол өгч дэмжиж ажиллаа.
Хөвсгөл аймгийн СУГ-ын дарга Ж.Даваадамдин “ТАЙГЫН ЭГШИГЛЭН” тоглолтыг найруулж, баг хамт олноо удирдан амжилттай оролцлоо. Дэлхийд танигдах өв соёлоороо гайхагдан Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн Цаачин Батзаяагийн 2 настай зээ хүү Б. Гүнмөрөн хамгийн бяцхан “ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ”-ААР тодорлоо.
Уламжлалт уриа дуудлагын төрөлд Улаан-Уул сумын ардын авьяастан Л.Түдэв, Б.Батцогт, Рэнчинлхүмбэ сумын ардын авьяастан Д. Чинбат нарын “Ангийн уриа дуудлага” шилдгээр шалгарч сая төгрөгийн эзэн боллоо
Эх сурвалж: Хөвсгөл аймгийн ЗДТГ
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27