Монгол Улсын Засгийн Газрын “Журам батлах тухай” 2023 оны 391 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам”-ын дагуу шилдэг бүтээлийг шалгаруулж, улсын санд худалдан авах, уран бүтээлчдийг сурталчлах дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл 2024” үзэсгэлэн үзэгч түмэндээ хүрсээр байгаа билээ.
Уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн энэхүү үзэсгэлэнд уран зураг, монгол зураг, график, уран баримал, сийлбэр, инстоляци, холимог техникийн нийт 50 гаруй бүтээл дэлгэгдэж 11 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.
Улсын санд худалдан авах шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол 2024 оны 11 сарын 04-ний Даваа гарагт Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд болно.