Монголын Зүүний хүчний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга З.Батбаяр тэргүүтэй холбооны гишүүдийг аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр /2022.06.06/ хүлээн авч уулзлаа.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгатай холбогдуулан тус холбооны гишүүд орон нутгуудаар ажиллаж байгаа. Манай аймагт Оросын Холбооны Улсаас импортоор оруулж ирэхээр болсон гоёлын модны талаар болон “Ногоон Өлгий” дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлын үр дүнтэй танилцахын зэрэгцээ хэрэгжиж буй ойн салбарын бодлого, ойн менежмент, ойжуулалтын асуудлаар талууд санал солилцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд манай аймаг 20 сая мод тарихаар болсон.
Уулзалтад ЗДТГ-ын дарга Б.Мухамед болон Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Бауыржан нар оролцлоо.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27