Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнө нь Шадар сайдаар ажиллаж байх хугацаандаа “Монгол наадамд-Монгол морь” уриаг гаргаж, эрлийз адууг уралдуулахгүй гэж хатуу шийдэж М.Энхболдын тэргүүлж байсан Морин спорт уяачдын холбоотой гүнзгий зөрчилдөж байсан түүхтэй. Уяачдын дунд “М.Энхболд эрлийз морьдыг наадамд уралдуулах зорилготой лобби бүлэглэлийг олон жил хаацайлж ирсэн” гэх яриа байдаг. Харин У.Хүрэлсүх үүнийг нь зоригтой таслан зогсоосон хэмээн талархах хүн олон. Тэдний зөрчил эцэстээ У.Хүрэлсүхийн ялалтаар төгсөж эрлийз морь уралдуулдаг томчууд нэг хэсэгтээ чимээгүй болсон. Тэгвэл эрлийз адууг өсгөн үржүүлэх, уралдуулах зорилго бүхий лобби бүлэглэл саяхнаас дахин идэвхжиж эхэлсэнд уяачид сэтгэл түгших болжээ.
Хамгийн хоржоонтой нь эзэн Чингис хааны өлгий, Монгол морьдын түүх соёл, удам угшлын гол нутаг болсон Хэнтий аймагт уламжлалт өв соёлынхоо эсрэг эрлийз адууг шүтсэн лобби бүлэглэл идэвхжээд эхэлжээ. Тэр бүү хэл тэдний дунд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн дүү Б.Баярнэмэх оройлох үүрэгтэй оролцож яваад нутгийнхан нь гайхширч байна. УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар гишүүд тойрог, орон нутагтаа саяхан ажиллаад ирэв. Хэнтий нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд ч аймгаа тойрч иргэдтэй уулзалт хийсэн. Гэтэл УИХ-ын гишүүдийн уулзалт болсноос ердөө 1-2 өдрийн зайтай “Сэцэн ханы хүлэг” морин спорт уяачдын холбооныхон сум бүрт уулзалт зохион байгуулж бэлэн мөнгө, бэлэг сэлт тараажээ. Тус холбоо нь М.Энхболдын байгуулсан уяачдын холбооны Хэнтий нутаг дахь салбар бөгөөд өнөөг хүртэл эрлийз адууг дэмжих лоббиг ил тод дэмждэгээрээ алдартай. Тус холбооны Тэргүүнээр “Монголросцветмент” Төрийн өмчит үйлдвэрийн газрын орлогч захирал Н.Тэгшжаргал сонгогдсон бол Ерөнхий сайдын дүү Б.Баярнэмэх Дэд тэргүүнээр нь сонгогдсон юм байна.
Тэд хамтдаа сумаас сум дамжин төрийн өмчит үйлдвэрийн газрын унаа тэрэг хөлөглөн, сугалаа зохион байгуулж, иргэдэд бэлэг мөнгө бэлэг сэлт тараасныг гэрчлэх хүн олон. М.Энхболдыг МАНАН бүлэглэлийн толгойлогч, эрлийз морь ч уралдуулдаг гэх мэтээр элдэв янзаар балбаж улс төрийн тавцангаас унагасан өнөөгийн төр засгийн удирдлагууд маань эргээд М.Энхболдын үүсгэн байгуулсан эрлийз адууны лобби бүлэглэлийн далбаан дор нэгдэх болсонд Хэнтий нутгийн уяачид ихээхэн гайхаж байна. Зарим нь “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн сонгуульд зориулж уяачдын сүлжээгээ байгуулж байна. Эрлийз морь сонирхогчдын лобби бүлэглэлтэй нийллээ” гэлцэж байгаа бол өөр нэг хэсэг нь “Удахгүй болох улсын баяр наадмын хуулиар эрлийз адууныхан том лобби хийхээр зэхлээ, үүнд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч хутгалдчихсан бололтой” гэж хардаж байна. Энэ жил ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтад нь тэмдэглэнэ. Түүхэнд байгаагүй их морьдыг уралдуулна гэсэн төсөөлөл Монголчуудын дунд байгаа. Тэгвэл нэр нөлөө бүхий эрхмүүд эрлийз адууныхны лобби бүлэглэлтэй сүлбэлдэх болсноор түүхэнд байгаагүй хэл ам дагуулсан наадам болох вий гэсэн болгоомжлол уяачдын дунд төрөх болж. Уламжлалт баяр наадмаа уламжлалын дагуу ёс төртэй зохион байгуулаасай гэх хүсэл түүх соёл, өвөг дээдэс, монгол адуугаа дээдэлсэн уяачид хүсэж байна. Зөвхөн монгол морио монгол уяачид монгол ухаанаараа уяж уралдуулах цаг ойрхон …
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27