Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан Хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоно

2022-09-15 157 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр Лондон хотноо болох Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог Жавхлант Хатан Хаан Хоёрдугаар Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоно.
 
Тэрбээр Цог Жавхлант Хаан Гуравдугаар Чарльзтай мэндчилж, Монгол Улсын нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлнэ.  
 
Цог Жавхлант Хатан Хаантай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд гадаад улс орны Төрийн тэргүүн, Ерөнхий сайд зэрэг өндөр, дээд түвшний 500 гаруй төлөөлөгчид оролцохоор төлөвлөж байна.
 
Монгол Улс Британи Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд  Британи нь барууны орнуудаас хамгийн түрүүнд манай улстай дипломат харилцаа тогтоосон, ардчилал шинэчлэлтийн үйл явцыг эхнээс нь дэмжиж ирсэн улс юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ