Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөтөлбөр, Онцгой байдлын газар хамтран Ерөө, Хүдэр сум, Бугант тосгоны ерөнхий боловсролын сургуулиудын “Өсвөрийн аврагч” бүлгийн гишүүдийг чадваржуулах сургалтыг “Аврагч мазаалай” сургалтын танхимд зохион байгууллаа. Тус сургалтыг нээж Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах үг хэлж, сурагчдад амжилт хүслээ.
Сургалтын зорилго нь болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, осол, гэмтэл, бэртлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг сурагчдад эзэмшүүлэх, “Өсвөрийн аврагч” бүлэг байгуулах, бүлгийн гишүүдийг чадваржуулах юм.
Тус сургалтаар болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах, түлэгдэлтийн үед үзүүлэх анхны тусламж, газар хөдлөлтийн тухай ойлголт, осол, гэмтлийн үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварыг олголоо.
Эх сурвалж: Сэлэнгэ Онцгой байдлын газар
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27