ЕСӨНЗҮЙЛ СУМ 200 МЯНГАН МОД ТАРИНА

2022-10-05 832 281

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах зорилтот жил”-ийн хүрээнд дөрвөн баг, таван байгууллага, есөн аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, найман жилийн хугацаанд 200 мянган мод тарихаар ажиллаж байна.

Мод тарих өдрүүдээр сумын хэмжээнд 7500 мод бут тарьжээ. “Хөгжил” нэгдлийн ууган гишүүн Ж.Гүндийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгуулан 1500 гаруй мод бутыг тарьсан бол 2023 онд ойн зурвас байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

Мөн сумын айл өрхүүдийг эко жорлон, зөөврийн био 00-той болгох, хогийн цэгийг хашаажуулж, хог хаягдлыг ангилан ялгах ажлыг зохион байгуулж байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ