Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс дүүргийн 8-р хорооны иргэдэд зориулж “Төсөл бичих аргачлал”, “Маркетинг” гэсэн сэдвийн хүрээнд цогц сургалтыг 2022.10.04-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Сургалтанд хувиараа өрхийн үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй байгаа болон жижиг дунд үйлдвэрлэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгч 20 гаруй иргэн хамрагдав.
Гарааны бизнес эхлүүлж буй болон өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг жижиг дунд бизнес эрхлэгчид төслийн сонгон шалгаруулалтад хамрагдаж санхүүгийн таатай боломж бүхий дэмжлэгт хамрагдах хэрэгцээ шаардлага их байдаг. Ингэхдээ өөрийн бизнесийн тогтвортой явагдах, цаашид өсөн дээшлэх боломжтой гэдгийг төслийн материалаар илтгэн харуулдаг тул өнөөдрийн зохион байгуулсан “Төсөл бичих аргачлал” “Маркетинг”-ийн сургалтууд өндөр ач холбогдолтой байсан төдийгүй бизнес эрхлэгчид идэвхтэй хамрагдлаа.
Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс сургалтыг хийхдээ Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох түгжрэлийн эсрэг уриан дор албан хаагчид өөрсдийн биеэр тус хорооны байранд очиж зохион байгуулсан. Энэ нь иргэдийн цагийг хэмнэж, тэдэнд хамгийн ойроос хэрэгцээт сургалт мэдээллээ авах нөхцөлийг бүрдүүлж өгсөнд талархаж байгаагаа илэрхийлж байсан юм.
Төвөөс хийх дараагийн сургалт Хан-Уул дүүргийн 16-р хороонд зохион байгуулагдахаар товлогдсон байна.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27