ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЗЭЭЛИЙН ТӨСЛИЙН 18 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ШИЙДВЭРЛЭГДЭВ.

2024-04-09 96 0

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах Хоёр- үе шаттай зээлийн төслийн удирдах хорооны хурал боллоо.

Хурлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг болон төслийн багийнхан манай улсад 2006-2010 он болон 2011-2018 онуудад хоёр үе шаттай хэрэгжсэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зээлийн төслийн дараагийн үе шатыг 1000 дахь зээлийн төслөөр эхлүүлж, 18 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Зээлийн төслийг арилжааны 6 банкаар дамжуулан 10 жилийн хугацаанд 7 хувийн хүүтэйгээр олгох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ