Жил бүр оюутан суралцагчдын 25-30 хувь нь сургуулиа хаях, завсардах асуудал үүсч байна.

2024-03-28 59 0

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд эрэлт нийлүүлэлтийн зөрүү их болж, жил бүр оюутан суралцагчдын 25-30 хувь нь сургуулиа хаях, завсардах асуудал үүсч байна.

Нийт их дээд сургууль төгсөгчдийн 55 хувь нь төрийн өмчийн, 45 хувь нь хувийн өмчийн сургууль төгсөгчид байдаг бөгөөд тэдний 75.2 хувь (32.2), МБСБ төгсөгчдийн 62.3 хувь (46.2) нь хөдөлмөр эрхэлж байгаа, их дээд сургууль төгсөгчдийн 69.6 хувь, МБСБ төгсөгчдийн 48.9 хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байна гэсэн судалгаа бий.

Иймд оюутан, залуучуудын дунд суралцах хүсэл эрмэлзэлийг нэмэгдүүлэх, тэдэнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх, сургуулийн орчин нөхцөл, суралцахад дэмжлэг үзүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсох хэрэгцээ шаардлагыг судлах хүрээнд “Монголын оюутны эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн Ажлын албанаас 2000 клубтэй хамтран “Student day” 2024 арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ хүрээнд оюутнуудын суралцах орчин нөхцөл, сургалтын чанар, хөтөлбөр, дотуур байр, цагаар ажил хөдөлмөр эрхлэх зэрэг асуудлын талаар санал солилцож, оюутан, залуучуудын тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ