ЖИМС, ЖИМСГЭНИЙН ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРСАН ЗӨВЛӨМЖ 

2022-04-14 430 0

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Дэд сайд Г.Батсуурь “Жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”-өөс гарсан зөвлөмжийг танилцууллаа. 

  1. Эрх зүйн хүрээнд:
  • Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд тариалах модны 30-аас доошгүй хувьд жимс жимсгэнийн мод тариалах асуудлыг үндсэн зарчим болгох,
  • Тухайн жилийн ургацаас хураан авч зах зээлд борлуулсан жимсний ургацын тонн тутамд жил бүр болон үр жимсээ өгч эхэлсэн модонд нэг удаа урамшуулал олгодог журам холбогдох яам болох,
  • Газар олголтын элдэв төрлийн чирэгдлийг арилгах зохицуулалтыг  хууль эрх зүйн хүрээнд аль болох  хөнгөвчлөх, аймаг, орон нутагт зөвлөмж, даалгавар хүргүүлэх,
  • Жимс жимсгэнэ тариалах, үржүүлэх болон агро ойн аж ахуй байгуулах зориулалтаар  тохиромжийн зэрэглэлд нийцсэн атар газраас зохих хэмжээний газар ашиглуулж, эзэмшүүлэх,
  • Чацарганын бүтээгдэхүүний импортыг бууруулах, татварыг нэмэгдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх,
  • Жимс жимсгэнэ, ашигт таримлын судалгаа хөгжлийн төв байгуулах,
  1. Санхүү, хөрөнгө оруулалтын хүрээнд:

–       Хөрс, уур амьсгал, усны нөөц бүхий жимс жимсгэнэ тариалах боломжтой бүс нутгуудын “тохиромжийн зэрэглэл”-ийг яаралтай судалж тогтоон жимс жимсгэнийн төрөлжсөн аж ахуйнуудыг байгуулахад хөрөнгө оруулалтын болон урт хугацаатай зээлийн дэмжлэг үзүүлэх, зэргээр санхүүгийн дэмжлэг үзүүлж жимст цэцэрлэгийн талбайг 20000 га хүргэх,

–       Аймаг бүрт жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн газар байгуулж нутагшсан, чанарын баталгаа бүхий дотоодын суулгацын хангамжийг нэмэгдүүлэх,

–       Бүх аймаг, 330 суманд болон нийслэлийн 9 дүүрэгт агро-ойн аж ахуй байгуулах, хөрөнгө санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх,

–       Уул уурхайн компаниудын хамтын ажиллагаа, бусад салбар, олон улсын байгууллагын уялдаа холбоог хангах зэргээр тариалангийн талбайд 21.0 мянган км ойн зурвас байгуулах,

–       Бордоо, ургамал хамгааллын бодисыг үйлдвэр байгуулах,

–       Жимс жимсгэнийн аж ахуйг Кластераар хөгжүүлэх, ХАА-н зохистой дадал, чанарын тогтолцоо нэвтрүүлэх зэргээр бүтээгдэхүүний чанар, нэр төрөл, маркетинг, өрсөлдөх чадварыг сайжруулан дотоод болон гадаад зах зээлийн борлуулалтыг дэмжих,

  1. Технологи, боловсон хүчний чадавхийг сайжруулах хүрээнд:
  • Жимс жимсгэнийн нэр төрлийг өргөжүүлэх, сорт сорил, селекцийн асуудалд онцлон анхаарч хүйтэнд тэсвэртэй сортуудыг туршиж нутагшуулах, эх орны байгаль, цаг уур, хөрсний онцлогт тохирсон үндэсний сорт бүтээхэд шинжлэх ухааны судалгаа-туршилт-үйлдвэрлэлийн цогц төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • Тариалангийн бүсүүдэд жимс жимсгэнийн төрөлжсөн  ба, агро-ойн аж ахуй, талбайн ойн зурвас байгуулах технологийг таримлын төрлөөр боловсруулж, технологийн гарын авлага, зөвлөмж бэлтгэж нийтийн хүртээл болгох,
  • Жимс жимсгэнийн агрономч, жимсчин фермер, боловсруулах үйлдвэрийн операторчин   зэрэг мэргэжилтэн, судлаач, мэргэшсэн ажилтан бэлтгэхэд зохих дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх, ажлын байраар хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах таатай нөхцөл бүрдүүлэх, гадаад дотоодод цаашид  суралцах, харилцан туршлага судлах арга хэмжээ зохион байгуулах,
  • Жимст цэцэрлэг, агро ойн аж ахуй, үржүүлгийн газрыг заавал хашиж хамгаалах, ойн зурвас байгуулах, ХАА-н зохистой дадал нэвтрүүлж хэвшүүлэхийг энэхүү зөвлөгөөнөөс зөвлөмж болгож байна.

/эх сурвалж: ХХААХҮЯам/


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ