ЗАВХАН АЙМАГТ 29МВт-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ДУЛААНЫ СТАНЦ БАРИНА

2022-05-21 427 0

Улсын хэмжээнд 10 аймгийн төвд дэвшилтэт технологийн найдвартай дулаан хангамжийн системтэй болох, дулаан үйлдвэрлэлээс байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хэрэглэгчдийг жилийн турш хэрэглээний халуун усаар хангах зорилгоор БНСУ-ын 148 сая америк долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дулааны цахилгаан станц барихаар төлөвлөөд байна.

Нийтдээ 64.6 км дулаан дамжуулах шугам сүлжээ, 88 дулаан дамжуулах төв барихаас Завхан аймагт 13 сая 95 мянган америк долларын хөрөнгөөр 8.4 км дулаан дамжуулах шугам, 11 дулаан дамжуулах төв барина. Завхан аймагт барих 25 Гкал/цаг буюу 29 МВт-ын хүчин чадалтай дулааны станцын барилга угсралтын ажлын шав тавих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2022-05-21/ болж УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Завхан аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, “Бюксан инженеринг” ХК-ийн захирал Чой сан зэрэг албаны хүмүүс, ард иргэд оролцлоо.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бюксан инженеринг” ХК, туслан гүйцэтгэгчээр “Мон энержи консалт” ХК ажиллаж одоогоор зураг төслийн ажил төлөвлөлтийн шатанд үргэлжилж байна.
Зураг төслийг 2 үе шаттайгаар хийж энэ ондоо бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Харин барилга угсралтын ажлыг 26 сарын хугацаанд гүйцэтгэж, 2024 оны халаалтын улиралд ашиглалтад хүлээлгэн өгнө.

БНСУ-ын зээлийн хөрөнгөөр дулааны станцуудын шугам сүлжээ, дулаан дамжуулах төв зэргийг барих бол Монгол Улсын Засгийн газар улсын болон орон нутгийн төсвөөс дулаан дамжуулах төвөөс хэрэглэгчдэд хүрэх дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэнэ.

Аймгийн төвийн 11 янданг нэгтгэн 60 орчим метрийн өндөртэй нэг яндан болгосноор байгаль орчинд ээлтэй байх нөхцөл бүрдэх юм. Мөн дэвшилтэт технологийн бүрэн шаталттай, автомат удирдлагатай зуух тавьж, уутат болон цахилгаан шүүлтүүрүүд ашиглах учраас агаарын бохирдол эрс буурна.

Ийнхүү Завхан аймагт дулааны станц барьснаар ард иргэд эрүүл, ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдэхээс гадна 100 гаруй ажлын байр бий болно. Цаашид одоогийн боловсон хүчнийг давтан сургах, ажилчдыг дотоод гадаадад мэргэшүүлэх тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөөд байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ