Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал өнөөдөр /2022-04-20/ Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн ажилчидтай уулзаж энэ салбарт баримтлах бодлого чиглэл, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Юуны түрүүнд өнгөрсөн 2 жилийн хугацаанд цар тахалтай тэмцэх, иргэдээ дархлаажуулалтад сайн хамруулахад үр дүнтэй ажилласан эмч, эмнэлгийн ажилчдадаа талархал илэрхийллээ.
Тэрээр: “Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр, Ариутгал халдваргүйтгэлийн тасаг байгуулж, тоног төхөөрөмж, автомашины парк шинэчлэлт зэрэг багагүй хөрөнгө оруулалт хийсэн нь үр дүнгээ өгсөөр байна.
Цаашид иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатны нэгж дээр нь шуурхай, чанартай, хүртээмжтэй хүргэхэд онцгой анхаарч сумын Эрүүл мэндийн төвүүдийг тоног төхөөрөмжөөр хангах зорилт тавин ажиллаж байна.
Хамгийн гол нь халдвар болон халдварт бус өвчний эрт илрүүлэг нэн чухал. Өнгөрсөн жил аймгаас 50 гаруй сая төгрөг зарцуулж 73 мянган хүн амынхаа 20 гаруй мянган хүнд эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ хийлээ. Цаашид энэ тоог 70-80 хувьд хүргэх зорилт тавина. Энэ ажлыг үр дүнтэй зохион байгуулахын тулд шат шатны эрүүл мэндийн байгууллагууд уялдаа холбоотой, тодорхой төлөвлөгөөтэй ажиллах ёстой.
Аймгийн Засаг даргын “Чадварлаг эмч”, “Хөдөлгөөн-Эрүүл мэнд”, “Аз жаргалтай ажлын байр” зэрэг хөтөлбөрүүд цаасан дээр буух төдий бус нэг ч гэсэн иргэний халдварт болон халдварт бус өвчнийг эрт үед нь илрүүлж, эмчилгээг цаг алдалгүй хийх, иргэдэд зөв дадал хэвшил, хорт зуршлуудаас ангид байх тал дээр зөвлөн туслах чиглэлээр үр дүнтэй ажиллахад аймгийн Засаг даргын зүгээс бүх талаар дэмжиж ажиллана.
Мөн хуванцар савнаас татгалзах, архи тамхины хэрэглээг бууруулах зэрэг иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй асуудлыг тодорхой түвшинд шийдвэрлэх зорилгоор аймгийн Засаг даргын захирамж гарна. Нийт гэмт хэргийн 80 гаруй хувь нь архитай холбоотой. Цаашлаад охидын болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гол шалтгаан болж байгаа учраас архидалттай тэмцэх зайлшгүй шаардлагатай.
Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс бага, эрт илрүүлэгт хамрагдах хувь ч хангалтгүй байгаа учраас Эрэгтэйчүүдийн холбоогоо мөн дэмжиж ажиллана.
Дээр хэлсэнчлэн эрүүл мэндийн салбараа тоног төхөөрөмжөөр хангахаас гадна эмч, эмнэлгийн ажилчдынхаа мэдлэг, ур чадварыг сайжруулах, дараагийн шатлалын эмнэлэг рүү явуулахгүйгээр орон нутагтаа оношилгоо, эмчилгээгээ хийх бүхий л боломжийг бүрдүүлэхийн төлөө хичээж ажиллана” гэлээ.
/эх сурвалж: Завхан аймгийн ЗДТГ/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27