“ЗАЛИЛАГЧИД БОЛОМЖ БҮҮ ОЛГО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2022-04-29 406 0

Цагдаагийн байгууллагаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, Төрийн бус байгууллагууд, хохирогчийн төлөөлөлтэй хамтран залилах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор “Залилагчдад боломж бүү олго” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Энэхүү хэлэлцүүлгийн эхэнд оролцогч байгууллагууд, хохирогч иргэдээс Залилах гэмт хэргийн ерөнхий нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, Прокурорын байгууллагаас залилах гэмт хэрэгт тавьж буй хяналт, түүний үр дүн, цаашид анхаарах асуудал, Шүүхийн байгууллагаас Залилах гэмт хэргийг шүүн таслах ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Залилах гэмт хэрэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгарч буй хүндрэл, бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлсэн

.Түүнчлэн Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын бодлого түүний үр нөлөө, Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд банк, санхүүгийн байгууллагын оролцоо, Цахим орчин дахь арга хэмжээ болон фэйсбүүк, платформоор үйлдэгдэх залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж, Залилагч, хохирогчийн сэтгэлзүйн онцлог, түүний шинж байдал, Хөрөнгө оруулалт уу? Залилах гэмт хэрэг үү?, Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам зэрэг сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүллээ. Хэлэлцүүлгийн явцад илтгэгч болон бусад оролцогчдоос гаргасан залилах гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх санал нэгтгэн, зөвлөмж боловсруулан оролцогч байгууллагуудад хүргүүлж, цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэлтийг ахиулахад зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахаар болжээ.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ