ЗАЛУУСЫГ АЖИЛ ХӨДӨЛМӨРТ БЭЛТГЭХ “ОРОЛЦОО” ТӨСЛИЙН IV ЭЭЛЖИЙН 5 ДАХЬ ӨДРИЙН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2022-09-15 153 0

Өнөөдрийн сургалтаар “Оролцоо-2022” төслийн оролцогч залуучуудыг сургалт, төсөлд хамрагдсанаар өөрийн амьдрал, үзэл бодолд хэрхэн өөрчлөлт гарсан, ирээдүйгээ “Алсын хараа 2050”-ын хүрээнд хэрхэн төсөөлж, төлөвлөж байгааг илрүүлэх зорилготой эссэ бичлэгийн уралдааныг явуулах юм.

“Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Монгол Улсын засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний 2.6 дахь зорилтын дагуу Залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Монгол улсын засгийн газрын 2021 оны 58 дугаар тогтоолоор “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийг баталж, хэрэгжүүлсэн.

Оролцогчид төсөлд хамрагдах хугацаанд танин мэдэж, ойлгож ухаарсан аливаа асуудлыг баримт дээр тулгуурлан эргэцүүлэх, ирээдүйн төлөвлөлтдөө оруулах, өөрийгөө өөрчлөх хүсэл эрмэлзэлд хөтлөх, хөгжүүлэх, төрөлх монгол хэлээрээ зөв найруулан бичих чадварыг дээшлүүлэх, шийдэл санал дэвшүүлэх үүднээс уг уралдааныг зохион байгуулж байгаа юм.

Мөн Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг(Ph.D) оролцоо төслийн залууст Алсын хараа-2050” сэдвийн хүрээнд лекц орох юм.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ