ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ ҮР ДҮНГЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

2021-12-12 710 0

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Германы GFA зөвлөх компанитай хамтран 2016 оноос Монгол Улсад Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг амжилттай хэрэгжүүллээ. 

Төслийн хүрээнд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний Загвар төвийг аймаг дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дэргэд 2017 оноос хойш үе шаттайгаар нээсэн бөгөөд одоогийн байдлаар 21 аймаг, 9 дүүрэг, Нийслэлийн хөдөлмөр эхлэлтийн газарт нийт 31 Загвар Төв ажиллаж байна. Тус загвар төв нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, ялангуяа дөнгөж сургууль төгссөн, ажлын туршлага бага залуучуудыг идэвхижүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн шинэлэг үйлчилгээг үзүүлэх юм. Тухайлбал, ажил хайж буй залуу хүний хөдөлмөр эрхлэх чадварыг нь үнэлж, улмаар тухайн хүний онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөг боловсруулах юм.

Түүнчлэн, залуучууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор бүлгийн модуль сургалтыг хэрэгжүүлэх бөгөөд энэ явцад ажил хайгч залуу өөрийгөө илүү танин мэдэх, ажил олгогчтой холбоо тогтоох, ажлын ярилцлагад амжилттай орох ур чадвар, чадамжаа хөгжүүлэх боломжтой. Үүний зэрэгцээ хувиараа  хөдөлмөр эрхлэх, бизнес эрхлэх сонирхолтой залуучуудад тусгайлан зориулсан Модуль сургалтанд хамрагдаж, бизнес санаагаа олох, хөгжүүлэх, төлөвлөх чиглэлээр мэдлэг ур чадвараа өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг олгож байгаа юм.

Тус төвөөр дамжуулан ажил хайгч  ажлын дадал, туршлага эзэмшүүлэх “Интерншип” туршилтын хөтөлбөрийг төслийн хүрээнд 2020-2021 онд нийт 10 аймаг, дүүргийн ХХҮГ   ажил олгогч нартай хамтран хэрэгжүүлээд байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ