
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон аймгийн Засаг даргын орлогч, Соёл, урлагийн газрын дарга нар Залуучууд театрын дарга, ажилтнуудын төлөөлөлтэй уулзалт хийллээ.

Тус уулзалтаар аймгийн баяр наадам, тэмдэглэлт үйл явдлууд, нэгдсэн арга хэмжээнүүдэд өндөр зохион байгуулалттай оролцож орон нутгийн иргэдэд соёл урлагаар үйлчилж буйд нь талархал илэрхийлж тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

Тухайлбал: Театрын их тайзны гэрэлтүүлгийг шинэчлэх, лед дэлгэц суурилуулах, гадна талбайн угсардаг тайз, өсгөгч, хөгжим шинээр авах, урлагийн хувцсыг шинэчлэх, театрын урд шатны хэсгийг шинэчлэн сайжруулах зэрэг нийт 6 ажлыг хийж хэрэгжүүлэхэд орон нутгаас дэмжихээр боллоо.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн СУГ
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27