ЗАМЫН-ҮҮД БООМТООР НИЙТ 8643 ЗОРЧИГЧИЙГ ХЭВИЙН ШАЛГАН НЭВТРҮҮЛСЭН

2024-03-31 67 0

Өнөөдөр буюу 3-р сарын 30-ний өдөр ЕБС-ийн амралт эхэлсэнтэй холбогдуулан Замын-Үүд боомтоор зорчих иргэдийн тоо нэмэгдэж гарах чиглэлд 5668, орох чиглэлд 2975 зорчигч нэвтэрлээ. Замын-Үүд боомтод ажиллаж буй Гаалийн газар, Хил хамгаалах байгууллагын зүгээс ямар нэгэн сүлжээ тасрах болон техникийн саатал гараагүй ба ажил хэвийн явагдаж дууссан.

Зорчигчийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан БНХАУ-ын Хилийн байгууллагын зүгээс анх удаа зорчиж буй Монгол иргэдийн хурууны хээг уншуулах үйлдлүүд дээр удааширч, Эрээн хотын боомт 18 цаг 30 минут хүртэл зорчигчдыг оруулсан мэдээллийг өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ