Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус төвийг илүү шуурхай, хүртээмжтэй ажиллуулах талаар зөвлөлдөв.
11-11 төвийг өргөтгөн шинэлчилснээс хойш буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд (2022.09.05) 70455 иргэн хандсанаас 26654 иргэний өргөдөл, гомдлыг системд бүртгэн холбогдох төрийн байгууллагад шилжүүлж, шийдвэрлэлт 87 хувийн гүйцэтгэлтэй байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ үеэр иргэдтэй уулзлаа. Баянзүрх дүүргийн 28-р хорооны иргэн Н тэтгэврийн асуудлаар саналаа хэлж, шийдвэрлэлтэд нь анхаарахаа сайд илэрхийллээ.
Тэрбээр иргэдийн дуудлага бүрийг алдалгүй авах, санал гомдлыг нь шийдвэрлэж өгөхөд анхаарч ажиллахыг тус төвийн ажилтнуудад захилаа. Мөн цаашид тус төвийн хүчин чадлыг нэмэгдүүлж, төрийн удирдах албан тушаалтнууд иргэдийн санал, гомдлыг шууд хүлээн авч хяналт тавьж ажилладаг байх ёстой. Энэ хүрээнд 1995 онд батлагдсан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-д өргөн барина гэлээ.
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл гомдлыг утсаар, биечлэн, мобайл аппликэйшн, цахим болон дуут шуудан, киоск машин зэрэг 11 сувгаар хүлээн авч байна.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27