ЗУДНЫ УЛМААС МАЛЧДАД УЧИРСАН ХОХИРОЛД  НИЙТ 4.17 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ОЛГОСОН БАЙНА

2023-10-19 75 0

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын даатгалын холбоо, даатгалын компаниуд болон зуучлагч банкуудын төлөөллүүд энэ сарын 17-нд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, түүний үр дүн, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр малын индексжүүлсэн даатгалыг хэрэгжүүлэх тусгайлсан чиг үүрэг бүхий “Үндэсний давхар даатгал” ХК-аас дээрх хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулж, малын индексжүүлсэн даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх болон тулгамдаж буй бусад асуудлын талаар оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Малын индексжүүлсэн даатгал нь малчин, мал бүхий иргэн, хуулийн этгээдийн мал сүргийг ган, зуд зэрэг байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлийн улмаас үүсч болзошгүй гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилготой манай улсын мал аж ахуй, нийгэм эдийн засагт чухал ач холбогдол бүхий даатгалын бүтээгдэхүүн юм. Засгийн газар, Дэлхийн банктай хамтран Малын индексжүүлсэн даатгалын төслийг 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн бол Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль 2014 онд батлагдсан билээ.

Өнөөдрийн байдлаар малын индексжүүлсэн даатгалд нийт 35,704 малчин өрх 7 сая гаруй малаа даатгуулж, 4.96 тэрбум төгрөгийн хураамжийг төвлөрүүлсэн бол 2022-2023 онд тохиосон зудны улмаас малчдад учирсан хохиролд даатгалын компаниуд нийт 4.17 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон үзүүлэлттэй байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ