
УОК-ын Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга хатагтай Ямаками Юкино болон Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар зудын улмаас үүссэн хор уршгийг арилгах ажлын хүрээнд шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хорогдсон малын сэг зэмийг устгахад хамтран ажиллах талаар санал солилцсон юм.