Зуслангийн бүсэд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах, иргэдэд цагдаагийн байгууллагын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын уулзвар, 20 дугаар хороо Бэлх, Сэлхийн уулзварт 24 цагийн постыг ажиллуулж эхэллээ.