Төв аймагт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажлууд “Шинэ Зуунмод” хот болон Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал, үйлдвэр технологийн парк, эдийн засгийн чөлөөт бүс, түүнийг дагасан дэд бүтэц төмөр зам, тээвэр логистикийн төвтэй Зуунмод хотыг шууд холбох эдийн засаг, нийгмийн ач холбогдолтой бүтээн байгуулалтын ажил болох юм.
Мөн Зуунмод хотод хийгдэж байгаа Манзуширын хийдийн түүхэн дурсгалт газрыг түшиглэсэн соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор болон Монголын үндэсний археологи, палеонтологи, угсаатны музейтэй холбоотой гадаад, дотоодын жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудын үйл ажиллагаа идэвхжин тэлж, улмаар орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.
Уг авто замын зураг төслийг 2017 онд санаачлан орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд хөдөлгөөний 2 зурвас бүхий 7 метр зорчих хэсгийн өргөнтэй, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн ажлууд хийгдэхээрээ онцлог юм. Авто замын барилгын ажлыг улсын төсвийн 8,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Анандын зам ХХК хийж гүйцэтгэхээр шалгарсан бөгөөд энэ оны 10 сард багтаан ашиглалтад хүлээлгэж өгөхөөр ажлаа эхлүүлж байна.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Hello there! Do you know if they make any plugins to help
with SEO? I’m trying to get my blog to rank for some targeted keywords but I’m
not seeing very good gains. If you know of any please share.
Appreciate it! You can read similar blog here: Warm blankets