ЗХУ-ЫН САНСРЫН НИСЭГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2022-06-23 714 81

Сансрын хамтарсан нислэгийн түүхт 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад хүрэлцэн ирсэн ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч, В.П.Савиных, Орос-Монголын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн В.А.Бабушкин нарыг болон Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчааг Батлан хамгаалах яамны удирдлагууд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр хамтарсан сансрын нислэгийн түүхт 40 жилийн ой өнгөрсөн онд тохиосон ч дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас төдийлөн өргөн хүрээнд тэмдэглэж чадаагүй бөгөөд тус ойн хүрээнд төлөвлөгдсөн зарим ажил, арга хэмжээг энэ жил зохион байгуулж байгаа. Мөн тус хамтарсан сансрын нислэг нь Монгол Улс, ОХУ хоорондын харилцааны түүхэнд томоохон ул мөрийг үлдээсэн үйл явдал болсон билээ.

Сансрын нисэгч В.А.Жанибеков Монгол Улсын төр, засаг, тэр дундаа Батлан хамгаалах яам сансрын хамтарсан нислэгийн түүхт 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд онцгойлон анхаарал хандуулж байгааг онцолсны зэрэгцээ халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийлсэн юм.

Мөн дараагийн хамтарсан нислэгийг зохион байгуулах, тэр дундаа монгол эмэгтэй нисэгчийг бэлтгэн нисгэхийг бүх талаар дэмжиж, мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцахаа сансрын нисэгч В.А.Жанибеков, В.П.Савиных нар илэрхийлэв.

/Эх сурвалж: МУ-ын Батлан хамгаалах яам/


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ