ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН ӨРТӨНТ ГЭХ ГАЗАР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА “ЭМ ЭС БЭЛ МАЙНИНГ” ХХК-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

2024-08-01 99 0

2024.07.31-ний өдөр Онгийн гол улаанаар урссан тухай Зүүнбаян-Улаан сумын байгаль хамгаалагчаас өгсөн мэдээллийн дагуу аймгийн БОАЖГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч нар газар дээр нь яаралтай хяналт шалгалт хийхэд Зүүнбаян-Улаан сумын Өртөнт гэх газарт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа “Эм Эс Бэл Майнинг” ХХК нь ашигт малтмал олборлоход ашигласан нуурын хамгаалалтын далан нь сэтэрч Онгийн голруу нийлж урссан нөхцөл байдал тогтоогдсон тул лацдаж үйл ажиллагааг зогсоолоо.

Мөн ашиглаж байгаа сэтэрсэн нуурын даланг хаалгуулж, цаашид даланг бэхжүүлэх, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх үүрэг даалгавар өгч, 2 цэгээс усны дээж аван лабораторит шинжлүүлэн, зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагааг Прокурорын хяналтан дор явуулахаар шийдвэрлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

Hacker Blog Hack Haber Nike dunk custom