Уг зөвлөгөөнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн 250 гаруй мал эмнэлгийн газар, тасгийн удирдлага, эмч нар оролцож байгаа бөгөөд “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт” болон “Монгол улс дахь мал, амьтны эрүүл мэндийн нөхцөл байдал, Мал эмнэлгийн ерөнхий газрын хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого чиглэл” гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд хэлэлцэж байна.
Мөн малын нэмэлт тэжээл, малын витамин, тариа зэрэг бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг дэлгээд байна.
/эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ/