Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар 2022 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжилтийг ханган хүний хөгжлийг дэмжих, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, чадавхыг бэхжүүлэх, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зэрэг олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.
Тус жилийн ажлын хүрээнд Дэрэн, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан, Өлзийт сумдын удирдлагууд болон Засаг даргын Тамгын газар, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан хаагчдын бүсийн зөвлөгөөнийг энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Өлзийт суманд зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд 7 сумын 130 гаруй албан хаагчдыг оролцуулан харилцан туршлага солилцох, мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилгын дор зохион байгуулж, Төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлага, Төрийн хэмнэлтийн тухай хууль, Хүний хөгжил, алсын хараа 2050 зэрэг сэдвүүдээр аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Энхтайван, Удирдлагын академын багш, доктор Л.Отгонтуяа, Өлзийт сумын Засаг дарга Б.Гасрандорж нар илтгэл тавьлаа.
Уулзалт, зөвлөгөөнд оролцогчид Өлзийт сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, туршлага судалсан юм.
Мөн салбартаа тэргүүлж, амжилттай ажиллаж байгаа зарим албан хаагчдыг салбарын яамны болон аймгийн Засаг даргын шагнал, Дундговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн медалиар шагнаж урамшууллаа.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27