“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын I шатны мэдээлэл цуглуулалт амжилттай дууслаа

2023-02-06 148 0

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны мэдээлэл цуглуулалт 2023 оны 1 дүгээр сарын 26-наас 2 дугаар сарын 02-ны өдрүүдэд амжилттай явагдаж дууслаа. 

Зөвлөлдөх санал асуулга хоёр шаттай бөгөөд санал асуулгын нэг дэх шатанд иргэдэд зөвлөлдөх санал асуулгын сэдвээр урьдчилсан мэдлэг, мэдээлэл өгөхгүйгээр санал асуулгын хуудсаар саналыг нь авснаараа онцлогтой.

Эхний шатны мэдээлэл цуглуулалтад хамгийн сүүлийн удаа буюу 2020 онд явагдсан Улсын Их Хурлын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авсан 1570 иргэн бүрэн хамрагдсан байна. Тусгайлан бэлтгэсэн 77 мэдээлэл цуглуулагч улсын хэмжээнд 157 цэгт ажиллаж, сонгогдсон өрхөд биечлэн очиж, санал асуулгыг авчээ.

Энэхүү санал асуулгын хоёр дахь шат 2023 оны 2 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд “Зөвлөлдөх уулзалт” хэлбэрээр Төрийн ордонд зохион байгуулагдах бөгөөд  нэг дэх шатанд хамрагдсан иргэдийн 50-иас доошгүй хувь нь оролцоно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ