
Орон нутагт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах чадавхжуулах зорилгоор Хэнтий аймагт “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрөөр дамжуулан 3, 4 дүгээр курсийн /төгсөх/ оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээс гадна дутагдалтай мэргэжлээр шилжин ажиллах хүсэлтэй төрийн албан хаагчид хамрагддаг.
Энэхүү хөтөлбөрт Олон улсын Улаанбаатар их сургуулийн сувилагч-баклаварын ангийн 4 дүгээр дамжааны оюутан Цагаан-өвгөний Батгэрэл хамрагдсан бөгөөд 2024 онд төгсөж, орон нутагтаа сувилагчаар ажиллана.
Сургалтын төлбөрийг орон нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжилтийг олгодог бөгөөд орон нутгийн төсвөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг.