Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн голын 240 га услалтын системийн ажил 95%-ийн гүйцэтгэлтэй явагдаж байна. 240 га газарт хүнсний ногоо, үнэтэй таримал тарих нөхцөлүүд бүрдэж байна.
Бид сум орон нутгийн удирдлагууд, сумын ногоочдын холбоотой хамтран талбайд тарих таримлуудаа төрөлжүүлж, цөөн тооны үнэтэй таримал тарих төлөвлөгөө боловсруулж, ирэх хавраас тариалалтаа эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Илүү үнэд хүрэх таримал тариалснаар ногоочид болон ХАА-н эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөлөл үзүүлнэ.