“ИД ШИДИЙН ОРОН-ХЭНТИЙ” ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХААР АЖЛЫН ХЭСЭГ ДУНДГОВЬ АЙМАГТ ИРЖ ТУРШЛАГА СУДАЛЖ БАЙНА

2023-03-21 226 0

“Итгэл төгс нөмөр сан” ТББ-аас “Ид шидийн орон-Хэнтий” хүүхэд хөгжлийн төв байгуулах санаачилга гаргажээ. Үүний хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар уг төвийг байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулагдаж, өнөөдөр анхны хурлаа хийлээ. Тус төвийг байгуулахад нийтдээ 1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа бөгөөд “Итгэл төгс нөмөр сан” ТББ-аас хөрөнгө босгох, хандив цуглуулах ажлыг хариуцахаар болсон юм. Харин аймаг орон нутгийн зүгээс зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх, газрын асуудлыг шийдэх, цаашид үйл ажиллагаа явуулах ашиглалтын зардлыг хариуцахаар боллоо. Үүний хүрээнд Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах Баянмөнхийн цэцэрлэгт хүрээлэнд байгуулахаар төлөвлөжээ.

Уулзалтаар ажлын хэсгийнхэн 3 дугаар сарын 21-нд Дундговь аймагт байгуулагдсан “Ид шидийн орон”-той танилцаж туршлага судлахаар ирлээ. Мөн 3 дугаар сардаа багтаан барилгын шавийг тавьж, 100 жилийн баяр наадмын өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. “Итгэл төгс нөмөр сан” ТББ нь зорилтот бүлгийн хүүхэд, эмэгтэйчүүд өндөр настан цаашлаад иргэн бүрд шаардлагатай тусламж үйлчилгээ, орон нутгийн байгаль орчин, нийгмийн хөгжлийг сайжруулахад чиглэсэн тохижилт, бүтээн байгуулалтыг бий болгох, хүмүүнлэгийн ажлыг түгээн дэлгэрүүлэх, хүртээмжтэй байдлыг хангах зорилготой 2022 онд үүсгэн байгуулагджээ.

Дундговь аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Болор-Эрдэнэ нар Хэнтий аймгийн Ид шидийн орон төслийн ажлын хэсгийнхнийг хүлээн авч уулзан нутаг орныхоо онцлогийг танилцуулан, аймагтаа Ид шидийн оронтой болсон туршлагаасаа хуваалцлаа. Энэ үеэр Дундговь аймгийн Ид шидийн орон хүүхэд хөгжил хамгааллын төвийн захирал Н.Санжаасүрэн төвийнхөө тухай танилцуулгыг хийлээ.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ