ИРГЭНИЙ БОЛОН АРИЛЖААНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ОЛОН УЛСЫН ШИЛДЭГ ТУРШЛАГЫГ ХУВААЛЦЛАА

2024-04-09 143 0

Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ), Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран “Монгол Улсад арилжааны шүүхийн шийдвэрийн биелэлтийг бэхжүүлэх нь” техникийн туслалцааны төслийн хүрээнд “Иргэний болон арилжааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх олон улсын шилдэг туршлага” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Энэ үеэр шийдвэр гүйцэтгэлийн талаар Монгол Улсад тулгамдаж буй асуудал, шинэчлэлийн хэрэгцээ, шаардлагын талаар харилцан санал солилцож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, байгууллагын бүтэц, зохион байгуулалт болон хэргийн удирдлагын систем, онлайн дуудлага худалдаа, бусад дижитал хэрэгсэл, шийдлүүдийн талаарх олон улсын шилдэг туршлагаас хуваалцав.

Зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, ЕСБХБ-ны суурин төлөөлөгчийн газрын тэргүүн Ханнес Такач, Монгол Улс дахь Европын холбооны төлөөлөгчийн газрын багийн ахлагч Адриен Мургус тэргүүтэй холбогдох албаны төлөөлөл оролцов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

Hacker Blog Hack Haber Nike dunk custom Hacklink