Дархан-Уул аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хараа-Ерөө голын сав газрын захиргааны дарга нарын баталсан 2024 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн хамтран баталсан удирдамжийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Орхон сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, аргачлал, норм, стандартын хэрэгжилтийг шалгаж, байгаль орчинд учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, холбогдох хуулийн дагуу шийдвэрлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх хамтарсан хяналт шалгалтыг 2024 оны 03 дугаар сарын 12-ноос 15-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээг авч ажиллаж байна.