Монгол Улсын Засгийн газраас 2022 онд дэвшүүлсэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан “Цахим үндэстэн” стратегийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЦХХХ-ны Дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Японы ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга ноён Танака Шиничи нар “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх” техникийн хамтын ажиллагааны төслийн үндсэн бичиг баримтад гарын үсэг зурлаа.
Кибер аюулгүй байдлын бодлого, төлөвлөлтийн чадавхыг бэхжүүлэх зорилго бүхий уг техникийн хамтын ажиллагааны төсөл нь 2022 оны 12 сараас 2026 оны 11 сар хүртэл 4 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд, төр, хувийн хэвшил, боловсролын салбарын гурвалсан уялдаа холбоог сайжруулах замаар кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх, цаашлаад олон нийт, хүүхэд залуучуудад кибер аюулгүй байдлын тухай зохистой ойлголтыг түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой юм.
Төслийн хүрээнд Япон Улсаас урт хугацаанд мэргэжилтэн томилогдон ажиллах ба, дотоод болон гадаад дахь богино хугацааны сургалт зохион байгуулан, Монгол Улсад өндөр ур чадвартай сургагч багш нарыг бэлтгэх, кибер аюулгүй байдлын сүүлийн үеийн дэвшилтэт сургалтын хөтөлбөрийг судалж, боловсруулан төрийн албан хаагчийн ур чадварыг сайжруулах сургалт, семинарийг зохион байгуулах зэрэг үйл ажиллагаануудыг төлөвлөөд байна.
Төсөл хэрэгжих хугацаанд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилт, зохицуулалтын газар, Удирдлагын академи, Төрийн албаны сургууль, ШУТИС, Мэдээллийн холбоо, технологийн сургуулиуд хамтарч ажиллана.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27