
Америкийн нэгдсэн улсын Hollywood boulevard street-ээс эхлээд улс үндэстэн бүрд өөр өөрийн гэсэн соёл, кино урлагийн өвөрмөц шийдэл бүхий гудамж, талбай байдаг. Тэдгээр гудамжаар иргэд, залуучууд, жуулчид зочилж тухайн улс орны түүх, соёл, өв уламжлал, ёс заншилтай танилцахаас эхлээд цагийг зөв боловсон өнгөрүүлэх гээд олон давуу талыг бий болгодог.

Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, ИТХ-ын дарга А.Баяр нартайгаа хамтарч Монголын кино урлагийн хөгжлийн эхлэлийг тавьж байсан “Монгол кино” үйлдвэрийг түшиглэж тухайн ойр орчмын 16000м2 талбайд Монгол улсын кино урлагийн бүх цаг үеийн түүхээс эхлээд таатай орчныг бий болгох “Киночдын гудамж” төслийг санаачлан эхлүүллээ. Төслөө амжилттай болгохын тулд соёл урлагийн үе үеийн төлөөлөл, салбарын эксперт, аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзаж хэлэлцүүлгийг өрнүүллээ.

Хэлэлцүүлэг нь “Киночдын гудамж” төсөлд бүх шатны мэргэжлийн хүмүүсийн санал, санаачилгыг тусгаж илүү бодитой, үр дүнтэй бүтээн байгуулалт бий болгох зорилготой. Энэ ч зорилгодоо манай баг хамт олон хүрч, төр болон соёл урлагийн салбар, мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулж зураг төслөөс эхлээд ажлын бүх үе шатанд хамтран ажиллаж “Киночдын гудамж”-ийг хамтдаа бий болгохоор боллоо.
/эх сурвалж:https://www.facebook.com/enbatamgalan?tn=-UC*F/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27