КОМПЬЮТЕРИЙН СҮЛЖЭЭНИЙ УЛСЫН Х ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-04-29 433 0

МУИС-ийн 80 жилийн ой, МУИС-ийн Электроник Холбооны Инженерчлэлийн тэнхимээс “Компьютерийн сүлжээний улсын олимпиад”-ыг  анхлан санаачилж, зохион байгуулсны 10 жилийн ой энэ жил тохиож байна.  

Бидний зүгээс МУИС-ийн 80 жилийн ойг тохиолдуулан олон талт үйл ажиллагаа зохион явуулж байгаа бөгөөд үүний нэг нь их, дээд сургуулиудад мэдээллийн технологи, компьютерийн сүлжээ, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дунд “Компьютерийн сүлжээний улсын X олимпиад”-ыг 2022 оны 04 сарын 16, 23-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн олимпиадыг VERTEXMON компани, Юнител групп ивээн тэтгэж ажилласан бөгөөд МУИС-ийн дэргэдэх Сиско академи хамтран зохион байгууллаа. 

Олимпиадад МУИС, ШУТИС, ТөУИС, МУБИС, ИЗОУИС, ҮБХИС, Глобал удирдагч их сургууль, Шинэ монгол технологийн дээд сургууль, MIU-ийн нийт 165 оюутан оролцсоноос мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хурд шаардсан даалгавруудыг гүйцэтгэж II шатанд 9 сургуулийн 33 оюутан шалгарсан.  

Шагналт байр: 

  • 1-р байр – МУИС-ийн оюутан Б.Энхсайхан (Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, VERTEXMON компаниас МАБ-ын ОУ-ын сургалтад суух эрх, гарын бэлэг, ивээн тэтгэгч компаниудын ажлын байрны санал)  
  • 2-р байр – ШУТИС-ийн оюутан Д.Гантулга (Өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг, ивээн тэтгэгч компаниудын ажлын байрны санал) 
  • 3-р байр – ШУТИС-ийн оюутан М.Пунцагдорж (Өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг, ивээн тэтгэгч компаниудын ажлын байрны санал) 
  • Тусгай байр – МУИС-ийн оюутан Э.Эрдэнэдалай, А.Мэндбаяр (Өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг, ивээн тэтгэгч компаниудын ажлын байрны санал) нар эзэлжээ.  

Ивээн тэтгэгчийн шагналаар: 

  • ШМТДС-ийн оюутан Н.Түвшинбилэг (Өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг) 
  • МУБИС-ийн оюутан Б.Энхцэнгүүн (Өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг) 
  • ИЗОУИС-ийн оюутан У.Мэндбаяр (Өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг) нар тус тус шагнагдлаа. 

Энэ удаагийн олимпиадын ивээн тэтгэгч VERTEXMON компани болон МУИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд Компьютерийн сүлжээ хөтөлбөрт Мэдээллийн аюулгүй байдлын лабораторийг 50 гаруй сая төгрөгийн санхүүжилттэйгээр байгуулах болсон.  

Олимпиадын ивээн тэтгэгчээр хамтран ажилласан VERTEXMON компани болон Юнител группийн хамт олонд талархал илэрхийлье. 

Олимпиадын II шатны ур чадварын даалгавруудыг дараах холбоосоор авч болно.  https://netconf.num.edu.mn 


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ