Кристина Ноблийн хүүхдийн Сантай хамтран ажиллалаа

2023-05-25 107 0

УБНА-ын дарга С.Оюунгэрэл, ахлах мэргэжилтэн Т.Байгалмаа, ахлах архивч Н.Ганцэцэг нар Кристина Ноблийн Сан “Нархан” хүүхдийн асрамж халамжийн төвийн үйл ажиллагаатай танилцаж огт бичиг баримт авч байгаагүй, бичиг баримтын зөрчилтэй болон улсын бүртгэлийн үйлчилгээг авч чадаж байгаа эсэхийг тодруулахад тус асрамжийн төвд нийт 42 хүүхэд асран халамжлуулдагаас бүх хүүхэд холбогдох бичиг баримттай дахин гэрчилгээ авах буюу мэдээлэл тодруулах шаардлагатай гэсэн 5 хүүхдийн судалгааг өгсөн. Үүнд:

      1. Төрсний гэрчилгээгээ гээсэн дахин авах хүсэлтэй 2 хүүхэд

      2. Төрсөн эхтэйгээ уулзах хүсэлтэй эхийн талаарх мэдээ, мэдээлэл хүссэн 2 хүүхэд

      3. Эцгийн нэр Олдох овогтой овгоо солиулах хүсэлтэй 1 хүүхэд.

Дээрх хүүхдүүдийн мэдээллийг Улсын бүртгэлийн мэдээллийн санд шалгахад бүртгэлийн зөрчилгүй төрсний гэрчилгээ дахин авах хүсэлтэй 2 хүүхдийн мэдээллийг Улсын бүртгэлийн байгууллагын аль ч салбар, нэгжид хандан дахин авах боломжтой, төрсөн эхээ хайсан 2 хүүхдэд эхийн талаарх холбогдох мэдээллийг, эцгийн нэрээ солиулах хүсэлтэй хүүхэд нь насанд хүрсэн тул өөрийн биеэр харьяа дүүргийн бүртгэлийн хэлтэст хандан солиулах боломжтой талаар хариуг тус тус хүргүүлсэн.

Дашрамд дурдахад тус асрамжийн төв нь Сонгино-Хайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандаж бичиг баримтгүй хүүхдийг бичиг баримтжуулах, зөрчилтэй мэдээллийг залруулах, хаягжуулах зэрэг ажлын хүрээнд байнгын хамтран ажиллаж, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэгт талархаж буйгаа илэрхийлсэн юм.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ