МАЛЧДААС ХУДАЛДАН АВЧ БУЙ ХОНИНЫ МАХЫГ ХАДГАЛАХ АГУУЛАХЫН НӨӨЦ 120 МЯНГАН ТОНН БАЙНА

2024-01-17 36 0

Өвөлжилт хүндэрч байгаатай холбоотойгоор мах бэлтгэн экспортлогч аж ахуй нэгжүүд орон нутагт малчдын гараас хонь худалдан авах ажлыг энэ оны хоёрдугаар сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулж байна.

Тиймээс малчдаас худалдан авч буй малын махыг хадгалах зориулалтын агуулах, түүний багтаамж, стандартын шаадлага хангаж буй зэрэг асуудал хөндөгдөж байна. 

Улсын хэмжээнд мах хадгалах зориулалтын хөргөх агуулахын багтаамж ойролцоогоор 120.0 мянган тонн, гүн хөлдөөх агуулах 7.5 мянга орчим тоннын хүчин чадалтай байна. Хөргөх агуулах (180C)-ын багтаамж нийслэлд 68 мянга гаруй бол Дархан-Уул аймагт 7 мянга орчим, Баян-Өлгий, Завхан, Сүхбаатар аймгуудад тус тус 4 мянга орчим байгаа юм.

Малчдаас худалдан авсан хонийг үйлдвэрт халал аргаар бэлтгэн цаг тухайд нь экспортлох юм. Тиймээс малчид орон нутаг дахь Онцгой байдлын газар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар болон мал худалдан авч буй махны үйлдвэртэй холбогдон хонио шууд арилжаалах боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ