МАЛЧИН О.ЦОЛМОНГИЙНХ УЛСААС ОЛГОСОН УЛААН БУУДАЙГ ГЭРИЙН НӨХЦӨЛД ХӨРСГҮЙ ТАРИАЛЖ МАЛДАА ӨГЧ БАЙНА.

2024-03-11 118 0

ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг Хэнтий аймагт ажиллаж байна.

Тэрбээр Хэрлэн сумын 5 дугаар багийн малчин О.Цолмонгийн хотоор орж, өвөлжилт хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, санал хүсэлтийг нь сонслоо.

О.Цолмонгийн бага хүү Ц.Түвшинбаяр ХААИС-д малын их эмчээр суралцаж буй 2-р курсийн оюутан гэртээ дадлага хийхээр иржээ.

✅О.Цолмон мэргэжлийнхээ дагуу сурч мэдсэн зүйлээ амьдрал дээр туршиж, улсаас олгосон улаан буудайг гэрийн нөхцөлд хөрсгүй тариалж ядарсан малдаа өгч байна.

Хэдийгээр өвөлжилтийн бэлтгэл сайн хангасан ч цас зуд, малын хоргодол ихтэй хүнд өвлийг давж байна. Тиймээс үлдсэн малаа тэнхрүүлж, авч үлдэх нь чухал байгааг хүүгийн ээж Н.Сарангэрэл онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

Hacker Blog Hack Haber Nike dunk custom