Малчид малаа угаалгад хамруулснаар хөх ширх, шар ширх, шалз, хачиг зэрэг шимэгч нь нийт мал сүргийн 0,01 хувьд тохиолддог ч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй, тоохгүй өнгөрч болохгүй.Энэ ч үүднээс малыг давжааруулж, биеийн эсэргүүцлийг сулруулан, эрсдэл даах чадварыг бууруулж, улмаар түүхий эдийн гарц, чанарт сөргөөр нөлөөлдөг шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх сонгомол арга нь малын угаалга юм.
Малаа эрүүл байлгах нь мал, амьтан өмчлөгч таны нэн тэргүүний үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Тиймээс малаа угаалгад хамруулах, хэвтэр бууцаа ариутгуулахын тулд:
– Сум, багийн засаг захиргаанд өөрөө хандах эсвэл орон нутгийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн тогтоосон хугацаанд малаа бэлэн байлгана.
– Мал угаах үед малын эмчийн зааварчилгаа, зөвлөмжийг даган, МУ-ын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн бодисоор технологийн дагуу бүх малаа угаалгад хамруулна.
– Малын угаалгын үйлчилгээний хөлсийг малчин, мал бүхий этгээд хариуцах юм.
Малаа жилд нэг удаа, халдварт болон халдварт бус өвчний үед жилд хоёр удаа зайлшгүй угаалгаснаар:
– Шимэгчтэх өвчнөөс эрүүлжин, тарга тэвээргээ бүрэн авах нөхцөл бүрдэнэ.
– Арьсны гэмтэл багасч, арьс шир, ноос ноолуурын чанар, гарц дээшилж, түүхий эдийн үнэ цэнэ өснө.
– Махны гарц 15 хувиар нэмэгдэж, экспортод эерэгээр нөлөөлнө.
– Малчдын орлого 30 хувиар өсөж, амьдрал сайжирна.
Мал эмнэлгийн практикт малыг шүрших, ваннадаж буюу шумбуулан угаах гэсэн хоёр аргыг хэрэглэдэг. Шимэгчлэгч нь малын нимгэн арьстай, дулаан, чийг сайн хадгалагддаг хэсэгт буюу мал, амьтны нүдний ухархай, чихний уг, суга, цавь, хэвлий, хонго, сагагт байдаг. Тиймээс шүршиж угаах нь шимэгчтэх өвчнөөс сэргийлэх найдвартай аргад тооцогддоггүй.
Зориулалтын зөөврийн төхөөрөмж нь малчны хотонд шууд хүрч үйлчлэн, шумбуулан угааснаар гадна шимэгчид 90-100 хувь устдаг гэж үздэг. Харин малыг угаах уусмалын найрлага, цаг хугацааны тохироо, мэргэжлийн эмчийн зааварчилгаа чухал гэдгийг анхаарах нь зүйтэй.
Улс орон даяар явагдаж буй шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой малын угаалгын ажилд идэвх, санаачилгатай оролцож, малаа бүрэн хамруулахыг малчин түмэндээ хандан уриалж байна.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27