МАЛЫН ШҮЛХИЙ, МЯЛЗАН ӨВЧИН ГАРСАН САМДУУДАД ХОРИО ЦЭЭР ТОГТООЖ ХЯНАЛТЫН ПОСТ ГАРГАЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2022-09-23 142 0

Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 277 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 03 дугаартай албан даалгаврын дагуу 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт хөдөө аж ахуйн салбар, 14 цагт төв суурин газрын чиглэлээр Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, орлогч дарга М.Анхбаяр, сум, байгууллагын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүдтэй цахим хурал зохион байгууллаа.

Тус хурлаар Мал эмнэлгийн ерөнхий газрын улсын байцаагч Н.Чулуунчимэг, Мал эмнэлгийн дарга И.Жавхлант нар Дундговь аймгийн хэмжээнд үүсэж буй малын гоц халдварт өвчний нөхцөл байдал, отор нүүдэл, шилжилт, цаашид анхаарах асуудлын талаар, Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр хийгдэж буй ажлын мэдээг Хүнс, хөдөө аж ахуйн дарга Ж.Батбилэг, хүйтний улирлын төлөвлөгөө бэлчээрийн даацын асуудлаар Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн мэргэжилтэн Э.Азжаргал нар мэдээлэл өгч, өвөлжилтийн бэлтгэл хангах явцад тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сумдын удирдлагуудтай санал солилцон чиглэл өглөө. Үүнд самдуудад оторлолтын талаарх мэдээлэл, бусад аймгаас оторлож байгаа болон дамжин өнгөрөх оторт хяналт тавьж ажиллах, зарим самдуудад аюулгүй нөөцөө бүрдүүлэх, малчдын гар тэжээлийг нэмэгдүүлэх, малын шүлхий, мялзан өвчин гарсан самдуудад хорио цээр тогтоож хяналтын пост гаргаж ажиллахыг аймгийн удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүд үүрэг болголоо.

Мөн төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар бүтээн байгуулалтын явцын мэдээллийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын БХБХэлтсийн дарга Э.Энхмэнд, Эрүүл мэндийн байгууллагын өвөлжилтийн байдлын асуудлаар Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс, Боловсролын байгууллагын өвөлжилтийн талаар Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн Б.Мягмарсүрэн, Сайнцагаан сумын авто зам, гэрэлтүүлгийн бэлэн байдлын асуудлаар Хот тохижуулах газрын дарга Д.Очбадрах, цахилгаан хангамжийн талаар ЦДҮС ТӨХК-ийн говийн бүсийн салбарын дарга Н.Бямбадорж, Багануур зүүн өмнөд бүсийн ТӨХК-ийн Дундговь ЦТС салбарын дарга Б.Мягмарсүрэн, халаалтын асуудлаар Ган-Илч ХХК-ийн ерөнхий инженер Э.Дашням нар мэдээлэл өглөө.

Уг цахим хурлаар тулгамдаж буй асуудал болох Адаацаг, Говь-Угтаал сумын сургуулийн халаалт, Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн халаах хэрэгсэл, Дэрэн сумын халаалтын зуух, Сайнцагаан суманд үйл ажиллагаа явуулж байгаа Тэвшийн говь ХХК, Ган-Илч ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажлын урсгал засварын талаар хэлэлцэн холбогдох мэргэжилтэн нарт үүрэг даалгавар өглөө.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ