МАЛ АЖ АХУЙН ХУУЛЬ ХООРОНДЫН ДАВХАРДАЛ, ХИЙДЭЛ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГАХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

2023-05-12 50 0

“Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.4-т “Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, амьдрах орчин, орон байрны аюулгүй нөхцөлийг баталгаажуулах, гэмт хэрэг, халдлагын золиос болохоос хамгаалах нь хүний аюулгүй байдлыг хангах үндэс мөн.” гэж тусгасан ба хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд “3.4.2.6.Мал эмнэлгийн тогтолцоог шинэчилж, малын халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг дээшлүүлж, халдвар, хамгаалал, биоаюулгүй байдлыг хангах тогтолцоог боловсронгуй болгоно. Монгол малын удмын сан, үр тарианы нутагшмал сортыг хамгаална…” гэж заасан.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 12/09 дугаар зөвлөмжөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 5 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах зорилгоор Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын жагсаалтад “Мал эмнэлгийн алба” гэсэн нэмэлт оруулахыг Монгол Улсын Их Хуралд зөвлөмж болгосон байдаг.

Мөн Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 04 дүгээр тогтоолын 10 дахь заалтад “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан Мал эмнэлгийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт даалгасан.

Түүнчлэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын 2 дахь заалтын 4 дэх дэд заалтад “…өндөр ашиг шимт малын үр хөврөлийг гадаад улсаас нэгдсэн бодлогоор авах, үржил селекцийн ажилд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, малын удмын санг хамгаалах, мал үржүүлэг, технологийн ажлыг эрчимжүүлэх…;” арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан болно.

Мөн Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд бүтээгдэхүүн импортлох, экспортлоход тавих шаардлагаа Дэлхийн худалдааны байгууллагын Эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх хэлэлцээр /SPS agreement/-ээр эрх олгосон мал, амьтны эрүүл мэнд, эрүүл ахуй, зооноз өвчний талаар олон улсын стандарт тогтоох чиг үүрэг бүхий байгууллага болох Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын  Газрын амьтны эрүүл мэндийн кодекст заасан мал, амьтны эрүүл мэнд, нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн стандарт, зөвлөмжид нийцүүлэх ёстой.

Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах талаар салбарын хяналтын нэгдсэн тогтолцоо бүрдээгүйгээс мал, амьтны  гоц халдварт өвчний гаралт, тархалт нэмэгдэх, малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөл олгоход тавих тусгайлсан нөхцөл, шаардлага тодорхой бус байгаагаас малыг өөрийн дур зоргоор үржилд ашиглаж, үүний улмаас малын үүлдэрлэг байдал, тэсвэрт чанар алдагдах, бие давжаарах, ашиг шим буурах нөхцөл байдал үүсээд байна.

Иймд эдгээр асуудлыг шийдвэрлэх, Монгол Улсын хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх, олон улсын стандарт, шаардлагыг хангах зорилгоор мал аж ахуйн салбарын харилцааг зохицуулж байгаа Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шйийдвэрлэлээ.

Эдгээр хуулийн төслүүд батлагдсанаар нийгэм, эдийн засагт дараах үр дүн гарна:

  • хууль тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад бодлогын баримт бичигт тусгагдсан хүнсний аюулгүй байдлыг хангах, мал, амьтны эрүүл мэнд, малын удмын санг хамгаалах, баталгаажуулах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох талаарх зорилтууд хэрэгжих боломж бүрдэнэ.
  • мал эмнэлгийн хяналтын нэгдсэн тогтолцоо бий болж, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах худалдааны түнш орнуудын шаардлагыг хангах нөхцөл бүрдэнэ.
  • Төрийн байгууллагууд давхардуулан гэрчилгээ олгодог явдал үгүй болж, бизнес эрхлэх таатай орчин орчин бүрдэж, иргэдийн эрхийн баталгаа сайжирна.

Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ