МАЛ, МАХЫГ ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖЭЭР АРИЛЖДАГ БОЛЛОО

2024-01-19 18 0

Монгол Улсын Засгийн газрын 233 дугаар тогтоолоор мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаалахаар болсон.

Энэхүү ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн биржтэй хамтран мал, махны төвлөрсөн арилжааг албан ёсоор эхлүүллээ. Ингэснээр дундын зуучлалгүйгээр малчдаас хэрэглэгчдэд шууд хүргэх боломж бүрдэх юм.

Энэ удаагийн арилжаанд Архангай, Өвөрхангай, Төв аймгийн малчид оролцож, 350 толгой хонь, 52 тонн хонь, ямааны махыг нийт 238,7 сая төгрөгөөр арилжлаа.

          Түүнчлэн Хөдөө аж ахуйн бирж нь мал, махны арилжааны системийн хөгжүүлэлтийг хийж худалдагч, худалдан авагч нь хаанаас ч захиалга өгдөг нээлттэй, хялбар системийг бий болгосон. Энэ нь захиалга дээр тулгуурласан арилжаа, дуудлага худалдааг байнга зохион байгуулах боломжийг бүрдүүлэх юм.

          Мал, махны биржийн арилжаа нь малчдад нөөцөлсөн махаа хадгалалтын нөхцөлөөс шалтгаалан муутгах эрсдэлээс сэргийлэх, мөн тээврийн зардал төлөхгүйгээр орон нутгаасаа мал, махаа худалдах боломжтой болов.

Үйлдвэр болон бусад худалдан авагчдад нэг дороос бөөн худалдан авалт хийх, хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, санхүүжилтийн эх үүсвэртэй болох зэрэг олон боломж ийнхүү шинээр бүрдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ