МАЛ СҮРЭГ ҮНДЭСНИЙ БАЯЛАГ МӨН БӨГӨӨД ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙНА 

2023-02-09 241 0

-Малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх (ээмэгжүүлэх) гэж юу вэ?-

Дэлхийн бүх улс орон мал сүрэг, тэр дундаа үхэр сүргээ 100 хувь ялган тэмдэглэж, бүртгэлжүүлсэн байдаг.

“Малын генетик нөөцийн тухай” хуульд малыг үл давтагдах хувийн дугаараар ялган тэмдэглэж бүртгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, малыг үл давтагдах хувийн дугаар бүхий хэрэгслээр тэмдэглэн, малын бүртгэл мэдээллийг нэгдсэн цахим санд оруулах ажиллагааг хэлнэ. Ингэснээр 
1. Тухайн малын нас, хүйс, үүлдэр угсаа, ашиг шимийн байдал зэрэг бүхий л мэдээллийг дахин давтагдашгүй зураасан кодтой ээмэгний тусламжтайгаар бүртгэж, Малын бүртгэл мэдээллийн цахимд санд оруулах боломж бүрдэнэ. 

2. Тухайн мал болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн нь аль аймгийн, аль сумын, аль багийн, хэн гэдэг малчны хотоос гарал үүсэлтэй болох нь тодорхой болно. 

3. Тухайн малд ямар вакцин хэдийд хийсэн, тарилга туулгалтад цаг тухай бүрд хамрагдсан эсэх мэдээлэл бүрдэхээс гадна вакцин тариулаад, биеэс нь гадагшлах хугацаа дуусаагүй байхад хүнсэнд хэрэглэх явдал үгүй болно.  

4. Малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдлийг хянах нөхцөл бүрдэнэ. 

5. Малын генетик нөөцийн тухай хуульд “Малчин дэмжлэг урамшуулалд хамрагдах, малаа даатгалд хамруулах, барьцаалж зээл авах, худалдах, хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд ялган тэмдэглэж, бүртгэлжүүлсэн малын бүртгэлийг үндэслэнэ гэж заасан нь үхэр сүргийг бүртгэлжүүлэх ажлын эрх зүйн үндэслэл болж байна. 

Хэдийгээр мал сүрэг хувь хүний өмч ч Монгол Улсын Үндсэн хуулийн 5-р зүйлд “Мал сүрэг үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан үүргээ биелүүлж, малаа жинхэнэ утгаар нь төр хамгаалалтдаа авах зорилгоор энэ жил 5.5 сая үхэр сүргийг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулах гэж байгаа юм. 

Уг ажилд шаардлагатай багаж, ялган тэмдэглэх хэрэгслийг Дэлхийн банкны санхүүжилттэй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн эх үүсвэрээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бус Төрийн худалдан авах ажиллагааны газар тендер шалгаруулалтыг зохион байгуулна.  

Малыг ялган тэмдэглэж, цахим мэдээллийн санд бүртгэснээр малын эрүүл мэндийг хамгаалж, хүн амыг эрүүл чанартай хүнсээр хүртээмжтэй хангах, боловсруулах үйлдвэрийг технологийн шаардлага хангасан түүхий эдээр тогтвортой хангах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын төрөл, хэмжээг нэмэгдүүлэх, салбарын эдийн засгийн эргэлтийг дээшлүүлэх зэрэг суурь нөхцөл бүрдэх олон чухал ач холбогдолтой юм. 


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ